Сошиалд “Сэлэм”  нэрээрээ олны танил болсон НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтын өөр хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын  хэлтэсээс шалгаж эхэлжээ. Тэрбээр Баянгол дүүрэгт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг байсан нь тогтоогдож, цагдаагийн томоохон албан тушаалтнууд нэр холбогджээ. Эрүүгийн цагдаагийн газраас хууль бус мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийдэг байна. Энэ тухай нууц мэдээллийг С.Бямбацогтод дамжуулдаг байсан төдийгүй шалгалтаар ирсэн цагдаа нарыг айлган сүрдүүлдэг байсан гэх мэдээлэл байна.

Тэрбээр арваннэгдүгээр сарын  11-12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрах үед  сэлэм эргүүлэн бусдын бие махбодид гэмтэл учруулсан юм.

С.Бямбацогт нь  ах С.Мөнхчулуунаасаа авсан гэх “Vip security” хамгаалалтын албыг эзэмшиж, МҮЭ-ийн Соёлын төв ордон, Соёлын төв өргөө гэх мэт үзвэр үйлчилгээний газрууд, нэр нөлөө бүхий баар цэнгээний газруудын хамгаалалтыг хариуцан ажилладаг байжээ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн хэрэгт холбогдож байсан бөгөөд 2012 онд Б, Э, Б, Б, А, Н, А, Д нарын хэсэг нөхдийн хамт Эрүүгийн хуулийн 98.1 “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”, 153.1 “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”, 243.1 “Мөрийтэй тоглох” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэгт татагдаж, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байжээ. Шүүхээс тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж байсан аж.

Эрүүгийн хуулийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Гэвч тэд ял авалгүй, хэрэг нь хаагдсан байдаг.

By updown

6 thoughts on ““Сэлэм” С.Бямбацогтын хэрэгт цагдаагийн том албан тушаалтнууд холбогджээ”
  1. Хулгайч хууль хоёр үргэлж нэг нэгнээ хөөж явдаг байсан юм сан.Одоо хамтран ажилдаг болоо юу

  2. Их цалин авч шударга ажилладаг шүүхийнхэн их мөнгөтэй хүнд бүр сайн үйлчилж шударга ажилладаг шүү д ээ. Хууль цагдаа шүүх нь юу боллод бгаа юм. Бодвол тун сайн ажиллаад байх шиг.

  3. Ардын засаг байгуулсан гуйлагчдын үр удам гэнэт баяжихаар ингэж байгаа юм аргагүйдээ хөөрхий

  4. Хуулийг хэнд зорицуулж гаргаад байгаа юм. Эгэл манийгаа улам л чанга базахын тулд биз дээ. Эрхтэн дархтан баячуудад үйлчилдэггүй хуулиар яах ч билээ. Энэ хууль гаргадаг УИХ-аар ч яах билээ. Аварч өршөөдөг, сүслэн залбирдаг ТӨР маань ч хаа билээ

  5. МОНГОЛД МАФИ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА ИЙМ ЛАЛАРУУДЫГ ТЭР ӨМӨӨРӨӨД БАЙГАА ЦАГДААТАЙ НЬ ГЭР БҮЛ ҮНДЭС УГСААГААР НЬ УСТГАДАГ БОЛЧИХВОЛ Л ГАЙГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА

  6. Одоо шинэ хуулиар бол мөрийтэй тоглоом нь гэмт хэрэг биш бөгөөд зөрчил болж хувирсан

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн