Энэ оны улсын төсвийг тодотгохдоо нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн, багш нарт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох зардлыг суулгасан. Тэгвэл тус мөнгийг энэ сард багтаан шилжүүлэхээр болжээ.
Ингэснээр улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулна. Санхүүжилтийг Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлжээ. Эдгээр хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан өгөх аж.
1 comment
ТАХ ч 300000,эмч сувилагч нар 500000 мянга авч бгаа мөн ЗГ-ын үйлчилгээ байгууллагат ажилладаг ЗГХХГ-т харъяалагддаг мөртлөө бидэнд 300000 мянга оногдохгүй юм уу төр засаг ард иргэдээ ингэж ялган гадуурхах ямар хэрэгтэй юм бэ үйлчилгээний бага цалинтай иргэд бид МУ ын иргэн биш юм уу ТАХ чид харин авилга хээл аваад амьдрал нь огцом дээшилж байгаа юм биш үү УИХ-ын гишүүдээ ялган гадуурхах үзлээ нэг эргэн хараач