2017-12-18 10:241min01

ОУВС Монголд 79.1 сая ам.доллар олгохоор болов

OUVS

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдаж манай улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Гурван жил хэрэгжих энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээжинд буюу өнгөрсөн тавдугаар сард 38.6 сая ам.доллар Төв банзны дансанд орж ирсэн билээ. Тэдний тооцож буйгаар манай улсын эдийн засаг энэ онд 3.3 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Шинэ оноос дээрх тоо 4.2 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа юм байна.

Олон улсын валютын сангийн зүгээс манай улсын эдийн засаг таамаглаж байснаас илүү сэргэж буйг тэмдэглээд, хөтөлбөрийн хүрээн дэх бүх зорилт биелэсэн гэж үзжээ