“Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаан өнөөдөр болно2026-05-02 12:00"Бест баззер-2026" чансаа өндөр 64 бөхийн барилдаан тавдугаар сарын 2-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд түрүү бөхөд 20 сая төгрөгийн шагнал олгоно.Дэлгэрэнгүй
Дамбадаржаа дулааны станцын зуухны туршилтыг есдүгээр сард хийхээр төлөвлөв2026-05-02 11:00Дамбадаржаа дэд төвд баригдаж буй 63 МВт хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьд хүрч, зуухны туршилт, тохируулгыг есдүгээр сард хийхээр төлөвлөжээ.Дэлгэрэнгүй
Тавдугаар сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна2026-05-02 10:002026 оны тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах төлөвтэй байна. 03-07-ны өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэхийг Цаг уурын байгууллага мэдээлэв.Дэлгэрэнгүй
Биологич Н.Батсайхан Богд ууланд янгир ишиглэсэн тухай мэдээлэв2026-05-01 22:00Биологич Н.Батсайхан Богд ууланд янгирын ямаа ишиглэсэн талаар цахим хуудсандаа мэдээлжээ. Нялх ишиг 2-3 хоногийн настай байж магадгүй бөгөөд судлаачид алсаас ажигласан байна.Дэлгэрэнгүй
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно2026-05-01 14:00“Хуульчийн про боно-2026” ба “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, иргэд хууль эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой.Дэлгэрэнгүй
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гаднаас Шувуун фабрик хүртэл 12.55 км авто зам барина2026-05-01 12:00Сонгинохайрхан дүүрэгт 12.55 км урт, хоёр эгнээтэй авто зам барих бэлтгэл ажил хийгдэж байна. Шинэ замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.Дэлгэрэнгүй
Үндэсний бичиг үсгийн баяр жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэгдэнэ2026-05-01 10:00Монгол хэл, бичиг үсгийг сурталчлах "Үндэсний бичиг үсгийн баяр" жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэгддэг бөгөөд олон нийтийн оролцоотой арга хэмжээ зохион байгуулагддаг.Дэлгэрэнгүй
Дотоодын цэргийн хугацаат алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээ боллоо2026-05-01 08:002025 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн алба хаасан алба хаагчдыг Дотоодын цэргийн 05 дугаар ангид халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, 88 залуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар мэргэжил олгох сургалтад хамрагдлаа.Дэлгэрэнгүй
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай мэдээлэл2026-04-30 21:002023 онд батлагдсан шинэчилсэн тэтгэврийн хууль болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах төсөл нь цэргийн тэтгэвэр авагчдын гэр бүлийн эрхийг тодорхой хэмжээгээр хамгаалах зохицуулалт агуулж байна.Дэлгэрэнгүй
Монгол орны гол мөрнүүд түр зуур үерлэж болзошгүй байна2026-04-30 17:00Монгол орны ихэнх гол мөрний тавдугаар сарын усны дундаж түвшин бага байх төлөвтэй ч хур тунадасны эрчимжилээс үүдэн түр зуур үерлэх эрсдэлтэй байна.Дэлгэрэнгүй