20260113-133030-file.jpeg

2026-01-13 13:30
Нийслэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан иргэдэд оноо олгох системийг "Хотула" аппликэйшнээр дамжуулан нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

20260113-120037-file.jpeg

2026-01-13 12:00
Монгол эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн автомат хаалт онгойлгодог чипийг цагдаагийн алба туршиж, үр дүнтэй ажилласны үндсэн дээр нийслэлийн есөн дүүрэгт суурилуулахаар боллоо.

Screenshot-2026-01-13-102126.png

2026-01-13 10:23
Улс орны оршин тогтнох үндэс, иргэдийн эрх, үүргийн тулгуур болсон Үндсэн хууль бол зөвхөн хуульчдын судлах баримт бичиг биш юм. Энэ бол иргэн таны өдөр тутмын амьдрал, аюулгүй байдал, эрх чөлөөг зохицуулж байдаг амьд тогтолцоо юм. Бид Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт, түүний ач холбогдлын талаар судлаач багш А.Эрдэнбаяртай ярилцлаа. Сурвалжлагч: Үндсэн хуулийг яагаад “Эх […]

20260113-093026-file-1280x718.jpeg

2026-01-13 09:30
Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн хуучин барилгыг ашиглах боломжгүй болсон тул одоогоор үйл ажиллагаагаа Монгол гэрт явуулж байна. Шинэ барилгын төсөв шийдэгдээгүй байгаа юм.

20260113-080028-file.jpeg

2026-01-13 08:00
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын 29 дэх удаагийн уралдааны шилдэг 70 бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдэж, АНУ, БНХАУ, ОХУ-ын монгол бичигтнүүд оролцжээ.

20260112-201233-file.jpeg

2026-01-12 20:12
Хөвсгөл аймагт мөсөн дээгүүр зорчиж явсан автомашинууд мөс цөмөрч, нийт 2 хүн амь насаа алдаж, бусад зорчигчид эсэн мэнд гарсан байна. Онцгой байдлын алба дуудлагад шуурхай ажиллаж байна.

20260112-191227-file.jpeg

2026-01-12 19:12
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг хугацаанаас өмнө ашиглалтад орууллаа. Барилга нь 4 давхар, 45 анги танхимтай бөгөөд спорт заал, номын сан зэрэг өрөөнүүдтэй юм.

20260112-171237-file.jpeg

2026-01-12 17:12
Нийслэлчүүд энэ халаалтын улиралд хагас коксон шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд 2026 оноос дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна.

20260112-151226-file.jpeg

2026-01-12 15:12
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд урамшууллыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгоно.