Монгол банхар нохой Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2026-01-25 16:011min
20260125-160114-file.jpeg
Филиппин улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол банхар нохой эхний зургаан тэмцээнээс 1, 2 дугаар байр эзэлж, группийн аварга болон Филиппин улсын аварга болсон байна.

Филиппин улсад зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол нохой “Банхар” амжилттай оролцож, эхний зургаан тэмцээнээс 1 болон 2 дугаар байр эзэлжээ. Мөн группийн тэмцээнд аварга болон Филиппин улсын аварга болжээ.

Тэмцээнд 40 үүлдрийн 600 нохой оролцож байгаа бөгөөд төрөл бүрийн нас, хүйс, ур чадвараас хамаарсан олон төрөлтэй тэмцээнүүд явагдаж байна.

Шүүгчид болон олон нийтийн зүгээс Монгол банхар нохойг байгалиас өгөгдсөн зан авир, төрхийг нь үнэлж, сайшааж байгааг тэмдэглэжээ. Одоогоор “Банхар” дөрвөн том тэмцээнд оролцохоор бэлтгэгдэж байна.