Жүдо бөхийн УАШТ-ний холимог багийн төрөлд “Сүлд” спорт хороо хүрэл медаль хүртлээ
2026-01-25 18:001min

2026 оны жүдо бөхийн УАШТ-ний холимог багийн төрөлд "Сүлд" спорт хорооны баг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээн Чингис хотод үргэлжилж байна.
2026 оны жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний (УАШТ) холимог багийн төрөлд “Сүлд” спорт хороо хүрэл медаль хүртлээ. “Сүлд” спорт хорооны багт дэлхийн аварга Ц.Цогтбаатар, дэлхийн хошой медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн, үндэсний бөхийн Улсын заан Б.Серик, Н.Амартүвшин нар багтсан байна. Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны II багийг ялсан юм. Тэмцээн энэ оны жүдо бөхийн УАШТ-н сүүлийн өдөр Чингис хотод үргэлжилж байгаа бөгөөд холимог багийн барилдааны аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.
