Нийслэлийн түргэн тусламжийн автомашинд хаалгыг нээдэг тоног төхөөрөмж суулгахаар боллоо

2026-01-26 19:021min
20260126-190209-file.jpeg
Нийслэлийн түргэн тусламжийн автомашин дуудлагад цаг алдах, зогсоолгүйгээс үүдэлтэй хүндрэлээс сэргийлэхийн тулд хотхон, хорооллын хаалтыг нээдэг тоног төхөөрөмжийг суулгахаар шийдвэрлэлээ.

Түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйгээс тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллах үеэр НЭМГ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудад нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх боломжтой болгох чиглэл өгсөн юм.

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоног төхөөрөмжийг түргэн тусламжийн автомашинуудад суулгахаар болсон байна.

Одоогоор Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэн тусламжийн автомашин өдөрт гурван ээлжээр дуудлагад явж, 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.