20260112-141240-file.jpeg

2026-01-12 14:12
260 иргэн барьж буй орон сууцны урьдчилсан захиалгаар 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан бөгөөд цагдаагийн байгууллагаас залилан болохыг тогтоосон. Иргэдэд барилгын компани болон баримт бичгүүдийг сайтар шалгахыг зөвлөж байна.

20260111-170056-file.jpeg

2026-01-11 17:00
Нийслэлд хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 5,000 тонн нөөцийн мах бэлтгэж, нэгдүгээр сарын 20-ноос 410 цэгээр худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15,000, хонины мах 13,000 төгрөгөөр борлуулагдана.

Хиймэл-оюун-ухаант-камераар-замын-хөдөлгөөний-зөрчилд-торгууль-ногдуулж-эхэллээ.jpeg

2026-01-11 13:37
НЗДТГ-аас 2026.01.01-ний өдрөөс хиймэл оюун ухаан буюу AI хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч, эерэг үзүүлэлтүүд гарах болсон байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны хяналт хэрэгжсэнээр нийслэлийн иргэд замын хөдөлгөөнд соёлтой, аюулгүй оролцох болсон байна. Өмнө нь жолооч нар эгнээ байр солих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин зохиомол түгжрэл үүсгэдэг байсан бол хиймэл оюун ухааны […]

20260111-130049-file.jpeg

2026-01-11 13:00
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумдад улсын нөөцөөс 549 тонн тэжээл хуваарилж, малчдад олгох ажлыг зохион байгуулж байна. Малын өвс тэжээлийн нөөц хомсдож, өвөлжилт хүндэрсэн нөхцөлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

20260111-123032-file.jpeg

2026-01-11 12:30
Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байх, цаг агаарын мэдээллийг албаны эх сурвалжаас авахыг анхааруулж байна.

20260110-143032-file.jpeg

2026-01-10 14:30
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан 14 дэх удаагийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж, 5800 шатарчин өрсөлдөж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

20260110-130042-file.jpeg

2026-01-10 13:00
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдэд долоо хоногт гурван удаа сүү өгөх “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлнэ. Үйлдвэрүүдтэй хамтран дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.