Цахилгааны төлбөрийн баримтад эрчим хүчний өртгийг бичдэг болжээ

2026-01-24 11:111min
tsahilgaan

Эрчим хүч үйлдвэрлэх өртөгт юу юу багтдаг талаар хэрэглэгчдэд ойлгуулах, таны төлдөг мөнгийг юунд зарцуулдгийг мэдээлэх зорилгоор дараах хүснэгтийг төлбөрийн баримтад нэмжээ.

Хан-Уул дүүргийн нэгэн өрхийн төлбөрийн баримт дээрх тооцоог харуулав. Энэ хүснэгтэд 68068 төгрөг гэсэн ч таван ам бүлтэй энэ айл цахилгааны төлбөртөө 53598 төгрөг төлжээ. Зөрүү нь 14470 төгрөг. Энэ нь  хэрэглэгчдэд үзүүлж байгаа хөнгөлөлт буюу эрчим хүчний салбарын хүлээж буй алдагдлын дүн юм.

Тарифын мэдээлэл нь хамгийн сүүлийн байдлаар 2025 оны нэгдүгээр сард шинэчлэгдсэн гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв.