Улаанбаатарт сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулдаг иргэнийг баривчилжээ

2026-01-24 16:301min
20260124-163040-file.jpeg
Улаанбаатар хотод сэтгэцэд нөлөөт "pinaca" бодисыг биедээ авч явсан олны танил иргэнийг баривчилж, 300 мл бодисыг хураан авсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Улаанбаатар хотод сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулж байсан иргэнийг баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Баривчлагдсан этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II жагсаалтад багтдаг “pinaca” нэртэй сэтгэцэд нөлөөт 300 мл бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Энэхүү хэмжээ нь 900 хүн нэг удаа хэрэглэх хэмжээтэй тэнцэх бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Баривчилсан этгээд нь олны танил хүн болохыг албаныхан онцоллоо.