4444-1.jpg

2017-03-29 13:36
Сицилин арлын Этна галт уулын дэлбэрэлт болж уулын энгэрт байсан жуулчид, ВВС телевизийн зураглаачид өртжээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болж магмагийн халуун хольцын урсгал цастай газар орж ирсний улмаас арваад хүн гэмтсэн байна.  Мөн ойр орчимд халуун хайлмаг энд тэнд цацагдсан байна. Галт уулын дэлбэрэлт үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын турш тогооноос  нь халуун […]

020202-5.jpg

2017-03-29 12:05
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  хүргэн  Жаред Кушнер өнгөрсөн онд санхүүгийн байгууллагын танилцуулга хийх үеэр Оросын банкны удирдлагуудтай уулзаж, хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ тус улсын хориг арга хэмжээнд орсон банкны удирдлагуудтай уулзсан аж. ОХУ Украин руу халдсанаас болж барууныхны хориг арга хэмжээний жагсаалтад орсон төрийн өмчит “Внешнеэкономбанк” банкны удирдлагууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэнтэй 2016 оны […]

898989-6.jpg

2017-03-28 11:53
Берлиний Боде музейд хадгалагдаж байсан Канадын алтан зоосыг Даваа гаригийн үүрээр хулгайд алджээ. Тус музейд дэлхийн хамгийн том зоосны цуглуулга байдаг. Цагдаагийн газар Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнийн 02:00-04:00 цагийн хооронд сэжигтэй зүйл харсан хүмүүсийн мэдээллийг авч байгаа ажээ. 2007 онд Канадын зоосны үйлдвэрт дурсгалын зориулалтаар бүтээсэн энэ зоосыг 2010 оноос өнөөг хүртэл Германы […]

88-2.jpg

2017-03-28 10:23
Монголын энхийг сахиулагч цэргүүд Өмнөд Судан улсад дахин 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ. Тус улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас ирүүлсэн захидалд бичсэнээр дээрх явдал өнгөрсөн сарын 22-нд болсон аж. Тухайн үед баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж […]

08808080.jpg

2017-03-27 16:22
Өнгөрсөн бямба гаригийн шөнө Чежү арлын Согүйпү дүүрэгт ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн А автомашинаараа хүн дайрч зугтжээ. Тэрбээр нутаг нэгт иргэн 35-н настай Б-г дайрч амь насыг нь хөнөөсөн байна.  А гэгч 41 настай энэ эмэгтэйг өнөөдөр тус дүүргийн цагдаагийн байгууллагаас саатуулсан аж.  Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд монгол эмэгтэй  “Би машинаараа нэг юм […]

1212-10.jpg

2017-03-27 11:32
Оросын олон хотод ням гаргт (2017.03.26 ) авлигыг эсэргүүцсэн жагсаал болсон байна. В.Путиныг 2012 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох үед болсон эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш анх удаа болсон жагсаалын улмаас эрх Москвад 785 хүнийг баривчилан саатуулжээ. Жагсаалыг Ерөнхий сайд Дмитрий Медведевийн нэг тэрбум ам.долларын үнэтэй харшийн талаар мэдээлсэн Оросын сөрөг хүчний улс төрч Александр Навальный жагсаалын зохион […]

999-2.jpg

2017-03-27 10:50
Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн гишүүн Халид Масуд гэгч Британийн нийслэл Лондон хотноо халдлага үйлдсэн. Олныг цочирдуулсан энэ хэрэгт дөрвөн хүн амиа алдсан билээ. Халдлага болсон Вэстминстерийн гүүрэн дээр өчигдөр исламын шашинтай бүсгүйчүүд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ. Бүсгүйчүүд цэнхэр өнгийн гивлүүр зүүж,  гар гараасаа барьцгаан, дуугаа хураан таван минут зогссон аж. Дурсгалын арга […]

01-34.jpg

2017-03-26 14:54
Их Британийн баруун хэсгийн Ливерпулийн орчмын Бебингтон хотын нэгэн байранд дэлбэрэлт болсны улмаас нэг барилга нурж, 30 хүн шархаджээ. Албаныхан дэлбэрэлтийг ахуйн хий алдагдаснаас болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа юм байна. Хэвлэлүүд дэлбэрэлт болсон барилгад бүжгийн студи ажилладаг. Студийн хажуу талын хятад ресторанд энэ үеэр олон хүн үйлчлүүлж байсан. Осол болсны дараа энэ газарт […]

90.jpg

2017-03-25 09:28
The Beatles-ийн домогт “Sgt Pepper’s Lonely Hearts Club Band” цомог анх 1967 оны 6 дугаар сарын 1-нд гарснаас хойш рок хөгжмийн бүхий л түүхэн дэх хамгийн алдартай цомгуудын нэг гэж зүй ёсоор тооцогддог байна. Уг цомог Британийн хит парадын эхний байрыг 27 долоо хоногийн турш эзэлсэн бол АНУ-д 15 долоо хоногийн турш тэргүүлж байжээ. 2003 онд Америкийн “The Rolling Stones” сэтгүүл […]

444444.jpg

2017-03-24 16:34
АНУ-ын виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээний хаягийг шалгахаар болжээ. Ялангуяа лалын хэт даврагч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн иргэдэд илүү хяналт тавих юм байна. Энэ тухай Аssociated press мэдээллээ. Энэ арга хэмжээ нь Ерөнхийлөгч Дональд Трампын зарим орны иргэдэд тавьсан арга хэмжээний үргэлжлэл аж.