БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ сарын 21-нд авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр прокурорт мэдүүлэг өгсөн. Прокурорын газраас түүний мэдүүлгийг үндэслэн албан тушаалаа урвуулан ашигласан гэх 13 төрлийн гэмт хэрэгт ял тулгаж баривчлах хүсэлт гаргаад буй юм. Энэ хүсэлтийг шүүх маргааш (2017.03.30) албан ёсоор шийдэх бөгөөд 10.30 цагт Сөүлийн дүүргийн шүүхэд болох хуралд Пак Гын Хэ очиж оролцоно хэмээн Korea Times мэдээллээ.
Шүүгчид Пак Гын Хэг бариивчлах хүсэлт үндэслэлтэй эсэх талаарх шийдвэрээ Пүрэв гаригийн орой, эсвэл Баасан гаригийн өглөө гаргана гэж хүлээж буй юм байна. Хэрэв Пак Гын Хэ буруутай нь нотлогдвол түүнд тулгаж байгаа зүйл ангийн ялыг нийлүүлэн тооцвол 43 жилийн хорих ял оноож болзошгүй. Гэвч 10-аас дээш жилийн ял оноохгүй болов уу гэж олон нийт таамаглаж буй талаар Korea Times бичжээ.