Өнгөрсөн онд Сири улсад 652 хүүхэд дайны хөлд амиа алджээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 2.8 сая хүүхэд тусламж авах боломжгүй бүслэгдсэн сууринд амьдарч байна. Харин 2.3 сая гаруй хүүхэд Турк, Ливан, Иордан, Египет, Ирак, Итали зэрэг улсад дүрвэн амьдарч байгаа аж. Европын гишүүн орнуудаас Итали улс дүрвэгч хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаснаараа анхдагч болов. Тус улсын парламент асран хамгаалагчгүй хамгаалагчгүй дүрвэгч хүүхдүүдийг эх оронд нь үлдэхийг зөвшөөрөх, тэдэнтэй зохисгүй харьцахаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан байна Италийн Ерөнхий сайд Паоло Гентилиони твиттер хуудаснаа “Хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүсийг хамгаалж, тэднийг нийгэмд зохицон амьдрахад нь туслах явдал бол соёл ертөнцийн зайлшгүй хийх сонголт юм” гэж бичжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэлд дурдсанаар Сири улсад амиа алдаж буй хүүхдүүдийн ихэнх нь сургууль дотроо болон сургуулийнхаа ойр орчимд амиа алдаж байгаа аж.