АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бодлогоо твиттер хуудсаараа зарладаг өвөрмөц арга барилтайг хүмүүс андахгүй. Түүний жиргээнүүд ихэвчлэн ухаалаг утаснаасаа хийгддэг. Цагаан ордны сошиал медиа хариуцсан захирал Дэн Скавино өчигдөр Трампыг iPhone хэрэглэж эхэлснийг мэдээлжээ. Трамп өмнө нь Samsung Galaxy S3 утас хэрэглэж байсан юм. Ажиглагч нарын баталж байгаагаар Трампын гуравдугаар сарын 25-нд хийсэн жиргээ нь түүний хамгийн сүүлийн Андроид утаснаас хийсэн жиргээ байжээ. Түүнээс хойш iPhone утсаар жиргэж эхэлсэн байна.
Өмнө нь Нью-Йорк Таймс сонин Дональд Трампыг хуучин Samsung Galaxy S3 утас барьж байгааг нотлоод, энэ нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд эрсдэл дагуулж байгаа тухай бичиж байв.
Учир нь Galaxy S3 гар утас нь хэт хуучирсан тул үйлдвэрлэгчээсээ аюулгүй байдлын програмын шинэчлэл хүлээж авахаа болиод удаж байгаа. Түүн рүү алсаас нэвтэрч ороход тун амарханд тооцогддог байна.
Ажиглагч нарын баталж байгаагаар Трампын гуравдугаар сарын 25-нд хийсэн жиргээ нь түүний хамгийн сүүлийн Андроид утаснаас хийсэн жиргээ байжээ. Түүнээс хойш iPhone утсаар жиргэж эхэлсэн байна.