Гадаадын иргэд татваргүй дэлгүүрүүдээс авсан бараанаас ашиг олдог болохыг Солонгосын Аудит, Хяналтын Зөвлөлөөс илрүүлжээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт зарласан байна.

Гадны иргэд буудлын ямар ч татваргүй дэлгүүрт (duty free shop) паспорт, тийзээ үзүүлээд бараа худалдан авч болдог бөгөөд  гаалийнхан тэдний худалдаж авсан барааг шалгалгүй нэвтрүүлдэг нь дүрэм журмын “цоорхой” болсон аж. Энэ боломжийг ашигласан гадаадын иргэд нислэгийн тийзээ цуцалж, татваргүй дэлгүүрээс хямд үнээр авсан бараагаа буцаан Солонгост оруулж заран ашиг олдог байжээ.

Шалгалтаар 2014 оны нэгдүгээр сараас 2016 оны аравдугаар сарын хооронд 8,100 гаруй гадаадын иргэн доод тал нь гурван удаа ийм аргаар наймаа хийж ашиг олсон нь илэрсэн байна. Тэдний худалдаж авсан бараа нь 53.5 тэрбум вон буюу $48 саяын дүнтэй болжээ Одоо эрх баригчид татваргүй дэлгүүрээс бараа худалдаж авах журмыг чангалахаар ажиллаж эхлээд байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн