ЭЕШ-ын бүртгэл 31 хувьтай байна. Бүртгэл ирэх сарын 14-ны 16:00 цагрт дуусахаар шалгалтын хуваарь гарчээ. Хүүхдүүд бүртгүүлэхдээ зурган дээрээ анхааралтай хандах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байна. ЭЕШ-ын журам ёсоор 4х3 хэмжээтэй цээж зураг оруулах ёстой байтал сэлфи зургаа оруулчихсан хүүхэд олон байдаг гэнэ. Үүнээс болоод ЭЕШ-д орж чадахгүй хасагдах тохиолдол гарч байжээ. Мөн бүртгүүлэгчид зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн дугаар, нууц кодоо и-мэйл хаягаар хүлээж авдаг тул цахим хаягаа мартаж болохгүй юм. Боловсролын үнэлгээний төвд и-мэйл хаяг, кодоо мартсан хүүхдүүд олон хандаж байгаа учраас  мартаж, эргэлзэж магадгүй гэдэг үүднээс өөртөө давхар бичиж, тэмдэглэж авах хэрэгтэй юм байна.

Энэ жилийн хувьд 12 дугаар анги төгсөх 37 мянга гаруй хүүхэд байгаа бөгөөд  гадаадад суралцаж байсан болон өмнөх оны төгсөгчид нэмэгдэж, нийт 40 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгнө гэсэн тооцоо байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн