Сицилин арлын Этна галт уулын дэлбэрэлт болж уулын энгэрт байсан жуулчид, ВВС телевизийн зураглаачид өртжээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болж магмагийн халуун хольцын урсгал цастай газар орж ирсний улмаас арваад хүн гэмтсэн байна. Мөн ойр орчимд халуун хайлмаг энд тэнд цацагдсан байна. Галт уулын дэлбэрэлт үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын турш тогооноос нь халуун хайлмаг урсаж байгаа юм байна.
Этна галт уул нь Европын идэвхтэй галт уулуудаас хамгийн идэвхтэйд тооцогддог төдийгүй хэмжээгээрээ ч хамгийн том нь юм. Галт уулын өндөр далайн төвшнөөс дээш 3328 метр аж.