10-3-1024x555.jpg

2022-01-06 09:34
Нигерийн цагдаа нар алслагдсан цөлийн бүсийн нэгэн хотын захирагчаас их хэмжээний кокаин хураан авсан талаар AFP мэдээллийн агентлаг албаны хүмүүсээс иш татан мэдээлжээ. Фачи хотын дарга болон түүний жолооч нар төрийн өмчийн автомашинд 214 кг (471 фунт) кокаин ачиж яваад Ливитэй хил залгаа бүс нутагт баривчлагджээ. Тэдний тээвэрлэж явсан мансууруулах бодисыг ням гаригт хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн […]

09-2-1024x555.jpg

2022-01-06 09:30
Шингэрүүлсэн хийн үнийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Алматы мужийн засаг захиргааны төв Талдыкорган хотод тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг нураажээ. Х​өшөөг жагсагчид оосороор бэхэлж, тал талаас нь татан хугалсан гэж орон нутгийн КазТАГ портал мэдээлсэн байна. Унагаасан хөшөөний гэрэл зургийг Telegram сувагт нийтэлжээ.

08-3-1024x555.jpg

2022-01-06 09:20
Казахстанд болсон эсэргүүцлийн улмаас Аэрофлот агаарын тээврийн компани Москва-Нур-Султан чиглэлийн нислэгээ цуцалжээ Оросын агаарын тээврийн Аэрофлот компанийн ээлжит нислэг 23:20 цагт Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрөх ёстой байжээ. Мөн Минскийн нисэх онгоцны буудал нөхцөл байдал тогтворжих хүртэл Белавиагийн Казахстан руу хийх нислэгүүдээ цуцлаад байна.

07-6-1024x555.jpg

2022-01-06 09:12
Шингэрүүлсэн хийн үнийн огцом өсөлтийг эсэргүүцэж нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн жагсаал Казахстаны хотуудыг хамарч, эмх замбараагүй байдал үүсээд байна. Казахстаны баруун өмнөд хэсэгт орших Мангистау мужийн хотоос эхлэлтэй жагсагчдын шаардлагыг биелүүлж тус улсын Засгийн газар огцорч, эрх баригчид шатахууны үнийн өсөлтийг бууруулахаа мэдэгдсэн ч жагсагчид тайвширсангүй. Нэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Алматы хотод жагсагчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлджээ. Казахстаны Ерөнхийлөгч […]

07-5-1024x555.jpg

2022-01-05 18:10
Хойд Солонгос лхагва гаригт Японы тэнгисийн чиглэлд баллистик пуужин хөөргөсөн хэмээн Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын армийн эх сурвалжаас иш татан мэдээллээ. Умардууд өглөөний 8:10 цагт зүүн зүгт пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штаб мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын алба нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна гэж тус агентлагийн мэдээнд дурджээ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин […]

07-4-1024x555.jpg

2022-01-05 11:38
 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ. “Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай” гэж зарлигт дурдсан байна. Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг […]

10-2-1024x555.jpg

2022-01-05 09:58
Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс 44 настай Дональд Жр, 40 настай Иванка нарыг гэр бүлийн бизнесийнхээ төлөө хийсэн луйврын хэргийн мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөх шаардлагыг хүргүүлжээ. Гэвч Дональд Трампын хоёр хүүхэд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Дональд Жр, Иванка нарт зээл авахдаа өөрийн хөрөнгийн үнийг банкуудад хэтрүүлэн мэдүүлсэн гэх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. […]

09-1-1024x555.jpg

2022-01-05 09:45
НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ээлжит бус виртуал уулзалт нэгдүгээр сарын 7-нд болох гэж байна. Энэ уулзалтаар Орос, Украины асуудлыг хэлэлцэнэ гэж НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгескугийн хэлснээс иш татан Gazeta.ru мэдээлжээ. Барууны орнууд Оросыг Украин руу түрэмгийлэх гэж байна хэмээн буруутгаж байгаа. Вашингтоны талыг баримтлагч хэвлэлүүд нэрээ нууцалсан эх сурвалжаас байнга иш татан, […]

06-4-1024x555.jpg

2022-01-05 09:12
Грэммийн шагнал гардуулах ёслол 1-р сарын 31-нд зарлагдсан боловч товлосон хугацаанд өөрчлөлт орж, арга хэмжээ хойшлогдож магадгүй байгаа талаар “Wall Street Journal” мэдээлжээ. Хөгжмийн ертөнцөд томоохонд тооцогддог уран бүтээлч, хөгжмийн зохиолч, хөгжимчинд болон кино урлагийнханд олгодог Грэммийн 2022 оны шагналд нэр дэвшигчдийн бүтээлийг  арваннэгдүгээр сарын 23-нд авч эхлэхээр зарлаад байсан юм. Гэвч АНУ-ын дуу бичлэгийн академи 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг COVID-19 […]

05-6-1024x555.jpg

2022-01-05 09:04
Казахстаны Засгийн газрын гишүүд Актау хотод жагсагчдын өмнө гарч, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрээс гаргасан шийдвэрээ зарлалаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Засгийн газрын комисс Актау хотод цугларсан идэвхтнүүдтэй уулзаж, шингэрүүлсэн хийн үнийг бууруулах, нэг түлшний үнийг 50 тенге болгох тухай шийдвэрүүдийг танилцуулжээ. Мөн талбай дээр жагссан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй гэсэн баталгааг өгчээ. […]