Нэгдүгээр сарын 5-ны өглөө БНАСАУ-аас хөөргөсөн баллистик пуужин 500 орчим километр нисч, Японы эдийн засгийн онцгой бүсээс унасан гэж Батлан хамгаалах яам тооцоолжээ. Засгийн газар бүхий л хүчин чармайлтаа гаргаж энэ нь баллистик пуужин мөн эсэх, түүний нарийвчлалын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа аж.
Ерөнхий сайд Кишида сэтгүүлчдэд хэлэхдээ “БНАСАУ өнгөрсөн жилээс хойш тасралтгүй пуужин харваж байгаад харамсаж байна. Засгийн газар сонор сэрэмж, хяналтаа урьд урьдынхаас илүү чангатгах бодолтой байна” хэмээжээ.
Мөн Батлан хамгаалахын сайд Киши БНАСАУ пуужингийн технологийг сайжруулах зорилготойгоор олон давталттай пуужин хөөргөж байна. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Японы хувьд ноцтой асуудал юм. Бид АНУ, Өмнөд Солонгос зэрэг холбогдох улс орнуудтай нягт хамтран ажиллахын зэрэгцээ хүмүүсийн амь нас, амар тайван амьдралыг тууштай хамгаална” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: NHK