02-22-1024x555.jpg

2022-01-08 13:02
Казахстан: Бойконур Олон улсын сансрын буудлын хамгаалалтыг чангатгаж, нэмэлт хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулж мөнгө хуваарилна хэмээн хотын дарга Константин Бусыгин мэдэгджээ. Тэрбээр хотод дор хаяж хоёр долоо хоног хоол хүнс байгаа. Хүнсний бүтээгдэхүүний тасалдал гарахгүй. Хотын хэмжээнд цахилгаан тасрахгүй хэмээжээ. Байконурт террорист заналхийллийн түвшин нэмэгдсэн талаар Константин Бусыгин өмнө нь мэдээлж байсан бөгөөд хотод […]

02-21-1024x555.jpg

2022-01-08 12:42
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоо бидний мэдэж байгаа хэлбэрийн коронавирус COVID-19 АНУ-д үүрд үлдэхгүй хэмээн Цагаан ордонд сэтгүүлчдтэй уулзахдаа хэлжээ. Тэрбээр АНУ янз бүрийн омгийг тэсвэрлэх чадвартай вирусын эсрэг тэмцэх арга хэрэгслийг аль хэдийн боловсруулсан бөгөөд үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа гэжээ. Үүний зэрэгцээ, Жо Байден дэлхийн бусад хэсэгт COVID-19 эсрэгээрээ удаан хугацаагаар байж магадгүй гэж хэмээн […]

01-20-1024x555.jpg

2022-01-08 12:15
Казахстанд болж буй үйл явдлыг Москва гадаадаас өдөөн хатгасан хэмээн үзэж байна гэж ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов Newsweek сэтгүүлд ярьжээ. Дипломатч “Орос улс найрсаг оронд хүчирхийлэл үйлдсэн явдлыг гадны хүчин өдөөн хатгасан, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд нь халдсан” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр Орос улс Казахстаны хэвийн амьдралыг сэргээх хүчин чармайлтад […]

03-18-1024x555.jpg

2022-01-08 11:31
Казахстаны Ерөнхийлөгч Токаев эмх замбараагүй байдлыг өдөөсөн халдлага үйлдэгчдийн тоог 20 мянган хүн хэмээн тооцоолжээ. Террористууд Алматы хотод дор хаяж зургаан удаа халдлага үйлдсэн бөгөөд тэдний зарим нь гадаад хэлээр ярьдаг гэж Касым-Жомарт Токаев мэдэгдсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт өөрийн твиттер хуудсандаа англи хэлээр хэд хэдэн мессеж нийтэлж, Казахстанд болсон сүүлийн үеийн үйл явдлын […]

02-19-1024x555.jpg

2022-01-08 11:24
Туркмений удирдагч Гурбангулы Бердымухамедов Каракумын элсэн цөл дэх “Тамын хаалга” хэмээх байгалийн хийн тогоог унтраах арга зохион бүтээхийг тушаасан талаар Туркменистаны телевиз мэдээлэв. Ерөнхийлөгч Бердымухамедов видео форматаар болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ үүргийг Газрын тос, байгалийн хийн цогцолбор хариуцсан Шадар сайд Шахым Абрахмановт өгсөн байна. Дарваза мужид байгалийн хий олон жилийн турш шатаж байгаа […]

01-19-1024x555.jpg

2022-01-08 11:12
Британийн Mining Technology хэвлэл уул уурхайн салбарт сүүлийн 25 жилийн хугацаанд гарсан ямар үйл явдал хамгийн ихээр дуулиан тарьсныг жагсаажээ. Ингээд сэтгүүлчдийн бодлоор хамгийн аймшигтай дөрвөн түүхийг нийтэлсэн аж. Ордын нөөцийн хэмжээг хэдэн арав дахин их гэж зарласан геологичдын луйвраас эхлээд түүхий эдийн нөөцийн тусгай зөвшөөрлийн төлөөх авлигын асуудал хүртэл энд багтсан байна. Үүн дээр […]

05-11-1024x555.jpg

2022-01-08 10:52
Казахстаны Мангистау мужид нөхцөл байдал тогтворжиж, бүх байгууламж, хотын үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлсэн хэмээн мужийн комендант Жанарбек Бактыбаев мэдэгджээ. Казахстаны баруун хэсгийн Мангистау мужийн засаг захиргааны төв Актау хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж, замын хөдөлгөөнийг хаасанд дургүйцэж байсан юм. Каспийн зүүн эрэгт орших бүс нутгийн төвийн оршин суугчид хэсэг бүлэг болж, жагсагчдыг замаас гаргахыг оролдсон […]

07-7-1024x555.jpg

2022-01-07 11:28
Казахстан улс үхэр, хонины мах, мөн төмс, лууван экспортлохыг хоригложээ. Энэ нь нийгмийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах шийдвэртэй холбоотойг Казахстаны Засгийн газраас нэгдүгээр сарын 6-нд мэдэгджээ. “Нийгмийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүн, тэр дундаа үхэр, хонины мах, төмс, лууван зэргийн үнийг тогтворжуулах зорилгоор үхэр, хонийг хилээр гаргахыг 6 сараар, төмс, лууванг 3 сараар хориглолоо” […]

06-7-1024x555.jpg

2022-01-07 09:32
Хятадын Бээжин хотын хязгаараас гүүрэн доороос олон жилийн турш хаягдсан тансаг зэрэглэлийн элит автомашинууд илрүүлжээ. Хэдэн арван автомашин гүүрэн доор 10 орчим жил хадгалаастай байна. Эдгээр хаягдсан автомашинууд дотор Lamborghini Gallardo Spyder, хэд хэдэн Rolls-Royce, Bentley, Range Rover байгаа аж. Түүнчлэн тэнд тод улаан өнгийн Maserati Coupe ч бий. Нэг Rolls-Royce Phantom-д нь л гэхэд […]

05-10-1024x555.jpg

2022-01-07 09:27
Италийн Цагдаагийн газар Сицилийн мафийн босс, 61 настай Жоаккино Гамминог 20 жилийн турш эрэн сурвалжилсны эцэст саатуулжээ. Түүнийг Google Street View-ийн ачаар хаана байгааг нь олж тогтоосон байна. Тэрбээр 1989 онд хүний амь нас хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ял сонссон аж. Гамминог тухайн үед дайсагнадаг мафи болох Коза Нострагийн гишүүнтэй нэг хүнийг андуурч, бууджээ. […]