Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны (ҮАБЗ) дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчлан саатууллаа гэж КНБ-ын хэвлэлийн алба мэдээлэв.
Нэгдүгээр сарын 6-нд Үндэсний аюулгүй байдлын хороо Масимовыг эх орноосоо урвасан хэрэгт буруутган урьдчилсан шалгалт, мөрдлөгийг эхлүүлжээ. Мөн өдөр Масимов болон бусад хүмүүсийг Казахстанд болсон эмх замбараагүй байдлыг үйлдсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэн саатуулаад байна гэж Тагнуулын алба мөн мэдээлжээ. Тэдэнд Казахстаны Эрүүгийн хуулийн 175-р зүйлийн 1-р хэсэгт заасны дагуу хэрэг үүсгэсэн байна. Харин ҮАБ-ын хороо мөрдөн байцаалтын талаарх мэдээллийг задруулах боломжгүй хэмээжээ.
Нэгдүгээр сарын 6-ны шөнө Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Масимовыг ҮАБЗ-ийн даргын албан тушаалаас орлогч Ануар Садыкуловын хамт огцруулсан юм. Токаевын даргалсан Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Масимов бусад оролцогчдын хамт байлцсан байна.
Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын экс зөвлөх Ермухамет Ертысбаев Казахстанд болсон эмх замбараагүй байдлын цаад “хуйвалдагчид” нь Ерөнхийлөгч Токаевыг Засгийн эрхээс огцруулахыг хүсч байна хэмээн мэдэгдсэн бөгөөд ийм хэмжээний “төрийн эргэлт”-ийг “эрх баригчид, тэр дундаа хууль сахиулах байгууллагын урвагчидгүйгээр хийх боломжгүй хэмээн үзэж байгаагаа мөн мэдэгджээ.
56 настай Масимов 2016 оны есдүгээр сараас хойш ҮАБЗ-ийг толгойлж байгаа. Олон жилийн турш тэрбээр Бүгд найрамдах улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Казахстаны Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан юм.
Масимов 2007-2012 онд, 2014 оны 4-р сараас 2015 оны 4-р сар хүртэл Засгийн газрын тэргүүний албыг хашиж байсан бөгөөд хожим Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дараа 2016 оны 9-р сар хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Масимов Казахстаны Ерөнхий сайдаар нийтдээ долоон жил ажиллажээ.