Колумб улс уушгины хүнд өвчнөөр шаналж байсан 60 настай эрэгтэйд эвтанази буюу эдгэрч чадахгүй, үхлийн аюултай өвчнөөр шаналж байгаа хүний амьдралыг эцэслэх эрх олгожээ. Энэ нь нас нь дуусаагүй өвчтнийг өөрийнх нь хүсэлтээр нас эцэслэхийг зөвшөөрсөн анхны тохиолдол юм байна.
Колумбын баруун хэсэгт орших Кали хотод амьдардаг 60 настай Виктор Эскобар уушгины хүнд өвчтэй, чихрийн шижин өвчтэй байсан бөгөөд хоёр жилийн турш эвтанази хийхээр шүүхэд хандсан ч тус улсын шүүхийн байгууллагууд зөвшөөрөл олгоогүй аж.
Хүнд өвчтэй иргэн удаан хугацаанд хүсэлт гаргаж ирсэн учраас өнгөрсөн жил Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, 60 настай эрэгтэй 7-ны өдөр нас барсан байна. Эскобар нас барахынхаа өмнө “Миний тэмцэл бол нэр төртэй үхлийг хүссэн бусад өвчтөнүүдэд үүд хаалгыг нээж өгөхийн төлөөх тэмцэл байсан” хэмээн хэлсэн байна.
Испани, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад эвтанази хийхийг зөвшөөрдөг ч бусад улс орнуудын хувьд энэ шийдвэр харилцан адилгүй үйлчилдэг юм.