АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоо бидний мэдэж байгаа хэлбэрийн коронавирус COVID-19 АНУ-д үүрд үлдэхгүй хэмээн Цагаан ордонд сэтгүүлчдтэй уулзахдаа хэлжээ.
Тэрбээр АНУ янз бүрийн омгийг тэсвэрлэх чадвартай вирусын эсрэг тэмцэх арга хэрэгслийг аль хэдийн боловсруулсан бөгөөд үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа гэжээ. Үүний зэрэгцээ, Жо Байден дэлхийн бусад хэсэгт COVID-19 эсрэгээрээ удаан хугацаагаар байж магадгүй гэж хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн тус улсад сар бүр 300 сая орчим, өдөрт 11 сая орчим коронавирусын шинжилгээ хийдэг гэсэн байна. АНУ-д тахлын үеэр коронавирусын халдварын бараг 60 сая тохиолдол бүртгэгдэж, өвчний үр дагавраас болж 857 мянга орчим хүн нас бараад байгаа юм.