Украины Аюулаас хамгаалах хүчнийхэн удаан хугацааны турш нам гүм байсны дараа Бүгд Найрамдах Луганск Ард Улсын нутаг дэвсгэр рүү буудаж эхэлсэн хэмээн Луганскийн Ардын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Иван Филипоненко ням гаригт сэтгүүлчдэд мэдэгджээ.
Гал зогсоох дэглэмийн Хяналт, зохицуулалтын нэгдсэн төв (JCCC) дахь Лунганкийн төлөөлөгчийн газар 12-р сарын 19-өөс хойш Украины Зэвсэгт хүчний зүгээс гарсан буудлага бүртгээгүй байжээ. Ням гаригийн үдээс хойш өөрийгөө Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан тус улсын зүгээс Украины Зэвсэгт хүчин өдрөөс хойш дөрвөн халдлага үйлдсэн хэмээн зарлажээ.
Үүнийг Луганскийн Батлан хамгаалах газрын албан ёсны төлөөлөгч нотолсон бөгөөд Украины талаас үйлдсэн хадлага нь гал зогсоох дэглэмийг бэхжүүлэх, хянах нэмэлт арга хэмжээний хоёр дахь заалтыг зөрчсөн явдал боллоо хэмээжээ.
Украины Аюулаас хамгаалах хүчнийхэн Лунанскийн хяналтад байдаг Лозовое, Золотое-5, Красный Яр, Молодежное, Желобок, Сокольники суурин руу 82 мм-ийн миномёт, гранат харвагч, том калибрын пулемёт, жижиг зэвсгээс гал нээсэн гэж эх сурвалж нэмж мэдүүлсэн байна.