Нигерийн цагдаа нар алслагдсан цөлийн бүсийн нэгэн хотын захирагчаас их хэмжээний кокаин хураан авсан талаар AFP мэдээллийн агентлаг албаны хүмүүсээс иш татан мэдээлжээ. Фачи хотын дарга болон түүний жолооч нар төрийн өмчийн автомашинд 214 кг (471 фунт) кокаин ачиж яваад Ливитэй хил залгаа бүс нутагт баривчлагджээ.
Тэдний тээвэрлэж явсан мансууруулах бодисыг ням гаригт хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн байна. “Манай улс анх удаа ийм их хэмжээний кокаин хурааж авлаа” гэж Нигерийн хар тамхитай тэмцэх агентлагийн төлөөлөгч Нана Айчату Османе Бакоше мэдэгдсэн талаар Франс Пресс мэдээлжээ.
Мөн тэрбээр кокаины эцсийн очих газар нь Европ байсан бөгөөд кокаины гудамжны үнэ нь 19 сая доллар (14 сая фунт стерлинг) -ээс илүү хэмээн ярьжээ. Фачи бол Нигерийн нийслэл Ниамей хотоос 1600 км (1000 миль) зайд орших Тенерийн цөлийн хот аж.
Эх сурвалж: BBC