Шингэрүүлсэн хийн үнийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Алматы мужийн засаг захиргааны төв Талдыкорган хотод тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг нураажээ.
Хөшөөг жагсагчид оосороор бэхэлж, тал талаас нь татан хугалсан гэж орон нутгийн КазТАГ портал мэдээлсэн байна. Унагаасан хөшөөний гэрэл зургийг Telegram сувагт нийтэлжээ.