Бүгд Найрамдах Казахстан улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд иргэдийг олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөсөн байна.
Казахстан улсад хийн үнийг нэмэгдүүлснээс болж бослого гарснаар Ерөнхийлөгч Касым Токаев хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал тогтоогоод байгаа билээ.
Онц байдал тогтоосноор шөнийн цагаар /23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл/ хөл хорьж, Алматы хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, жагсаал цуглааныг хоригложээ. Иймд Гадаад харилцааны яамнаас тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөлөө.