8777-1024x683.jpg

2021-11-17 13:38
МУИС-ийн захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна. Ковидын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д маргааш, нөгөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд тус сургуулийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад дархлаажуулалтын явуулын цэг ажиллана. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг […]

25-2-1024x561.jpg

2021-11-17 13:05
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүхэд салхи оруулах асуудлыг шийдэхгүй бол шүүгч нар цус ойртсон. Хэргийг хавсарч шийддэг байдал хавтгайрсан. Энэ асуудлыг сахилгын хороон дээр яаж авч хэлэлцэх вэ? Жишээлбэл, Нийтийн ашиг […]

58-3-1024x561.jpg

2021-11-17 12:50
Энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр ажиллах хүчний судалгааны 2021 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгааг мэдээлэв. Тодруулбал, ажиллах хүчний 1.1 сая буюу 92.6% нь ажиллагчид байгаа аж.  Ажиллагчид өмнөх оны мөн үеэс […]

23-2-1024x561.jpg

2021-11-17 12:36
НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал (APCAS) арван нэгдүгээр сарын 22-25-нд Монгол Улсад болно. Хоёр жил тутамд болдог тус хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Үндэсний Статистикийн Хороо, ГХЯ, ХХААХҮЯ хамтран зохион байгуулах аж.

89-5-1024x561.jpg

2021-11-17 12:30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр энэ үеэр, “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг  24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн […]

olloo_mn_1637117925_serjbvdee.jpg

2021-11-17 12:27
Монгол улсад дэд бүтэц, газ, эрчим хүч, гадаад худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг “S & Royal Group Mongolia” ХХК  нь Дубайн алт, түүхий эдийн бирж (DGCX) -тай  урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага бизнесийн боломжит хэтийн төлвийн талаар мэргэжилтний мэдлэг, санал, санаа бодлоо солилцох, АНЭУ болон Монгол Улсын […]

893-1024x561.jpg

2021-11-17 12:19
Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын […]

89-5-1024x561.jpg

2021-11-17 11:30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрээр, “Миний зорьж буй ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэлт буюу дан давхар нийлсэн цахилгаан автобус. Манай хотын иргэд дуу чимээний бохирдолд асар ихээр өртөж байгаа. Цахилгаанаар явдаг дулаан тохилог автобус байх ёстой байна. Хоёрдугаарт тулгуур бүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний судалгаа […]

01-42.jpg

2021-11-17 11:14
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар ярилцлаа. -“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттойгоор улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ? -Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд […]

78-10-1024x561.jpg

2021-11-17 11:12
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар холбогдож өөрт […]