Даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4,800 чингэлгээс 2,805 нь Эрээн рүү ачигдсан гэж Засгийн газраас мэдээллээ.
Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1,548 байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч авто замын боомт хаагдсан ч галт тэргээр яаралтай ачаа барааг авч байгаа билээ.