Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний аравдугаар сард 289 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 буюу 7.8 хувиар өсжээ.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 удаа буюу 11.6 хувь, хахууль авах гэмт хэрэг тав буюу 8.9 хувиар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг дөрөв (5.0 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин 2021 оны аравдугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас нэг (2.5 хувь)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг гурав (60 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.