Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)-өөр буурсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний арван сард 20,253 болж, өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)- өөр буурсан аж.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 673 (5.8%),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 181 (2.9%),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 99 (11.7%),
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 70 (12.7%)- аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 177 (68.6%)- гоор өсжээ.

Энэ оны аравдугаар сард 3,376 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 434 (14.8%)- өөр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 409 (23.6%)- өөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний арван сард 141.5 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 63.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 115 (44.8%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 3.1 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн