Өнөөдөр /2021.11.17/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан Эрээн-Замын-Үүдийн боомтын нөхцөл байдалд БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрсэн талаараа мэдээллээ.

Тэрбээр “Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд чингэлэг тээвэр болон бөмбөлгийн зохион байгуулалтад оруулах журам баталсан. Журам хэрэгжиж эхэлснээр нүүрс тээврийн асуудал харьцангуй сайн цэгцэндээ орсон байна. Өдөрт 400-500 тээврийн хэрэгсэл Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэн гардаг болжээ. Улмаар тээврийн хэрэгслийн тоог шат дараатай нэмэх боломжууд нээгдэж байна.

Харин Замын-Үүд боомтын тухайд төмөр замын тээвэр хэвийн байна. Харин газраар тээвэрлэх процесс зогссон. Манай талд тавьсан саналаар, хүмүүсийг аль болох хавьтал болгохгүйгээр “0 цэг”-ээс барааг татаж авдаг хувилбар луу шилжих хувилбар яригдсан. Өөрөөр хэлбэл хоёр хилийн дундах “0 цэг”-т тавцан үүсгэж, тэндээс чингэлэг тээврээр татаж авах.

Эрээн хотод сүүлийн долоо хоногт халдвар илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-20 хоног ажиглана, халдвар илрэхгүй бол дээрх хэлбэрээр тээвэрлэлтийг эхлүүлнэ гэж байна. Энэ бол түр горим. Аль ч талдаа нөхцөл байдалд яаж ч өөрчлөгдсөн энэ горимоороо явна гэсэн ойлголцолд хүрсэн. Өдөрт 50 чингэлэг ачаа татах хэлбэрээр эхэлье гэж байгаа. Явцдаа нэмэх төсөөлөлтэй. Нэг чингэлэг нь 20 тонн байна” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн