01-43.jpg

2021-11-18 09:00
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихээр шийдвэрлэсэн талаар мэдэгдлээ. Эрээнд байгаа ачаа, барааг татахдаа: Жолооч нарыг уулзуулахгүйгээр хилийн “0” цэг дээрээс бараа, материалыг солилцоно. Гэхдээ хоёр улсын талаас нэгдсэн ойлголтод хүрсэн нь аль ч талд COVID-19-ийн нөхцөл өөрчлөгдсөн энэ горимоор явна. Ямар ч шинэ нөхцөл байдал үүссэн энэ үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн нэгдмэл […]

89-6.jpg

2021-11-17 18:15
Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжид байрлах нэгэн амралтын газрын ойролцоох хаднаас гадаад иргэн унаж гэмтжээ. Тус иргэнийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлэг аюулгүй бүсэд хүргэн, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Өндрөөс унаж гэмтсэн иргэн Америк улсын элчин сайдын яамны ажилтан байсан талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

5888.jpg

2021-11-17 17:05
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Айргийн өргөө барихаар болсон талаар тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Айргийн өргөө барих санал хүргүүлсэн. Батлагдсан байна. Булган аймгийн хувьд тулгамдаж буй асуудал нь дэд бүтэц. Тиймээс аялал жуулчлал, эдийн засгийн үр өгөөжийг бодож, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Цар тахалтай […]

87-3.jpg

2021-11-17 16:34
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр “Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны гадаа , 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч 16 настай эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч утсаараа бичлэг хийн цахим орчинд тавьсан. Одоогоор зодоонд оролцсон хүүхдүүдээс байцаалт авч байгаа. Хохирогчийн […]

69.jpg

2021-11-17 16:20
Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан билээ. Тус үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор энэ сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Үүнээс өчигдрийн байдлаар зургаан төрлийн тоглолт давхардсан тоогоор 20 удаа тоглогдож, спортын […]

58-4-1024x683.jpg

2021-11-17 15:35
Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор вакцины цэгийг томоохон зах, худалдааны төвүүдэд нээхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар “Хархорин”, “Мишээл экспо”, “Бүрд” худалдааны төв болон ТЭДИ төвд дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм. Цаашид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны 30 гаруй төвд дархлаажуулалтын байнгын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа аж.

999-1-1024x535.jpg

2021-11-17 15:24
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. -Халдварын тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд эрчимтэй буурч байна. Орон нутагт ч мөн буурч буй үзүүлэлт мөн ажиглагдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын тоо 640 мянга, нас барсан хүний 1826-д хүрсэн. Өвчлөлийн тоо буурсан нь вакцинжуулалттай холбоотой. Бүүстэр […]

01-44.jpg

2021-11-17 14:28
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)-өөр буурсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний арван сард 20,253 болж, өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)- өөр буурсан аж. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 673 (5.8%), Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт […]

888888-1-1024x561.jpg

2021-11-17 14:06
Даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4,800 чингэлгээс 2,805 нь Эрээн рүү ачигдсан гэж Засгийн газраас мэдээллээ. Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1,548 байна […]

11-10-1024x561.jpg

2021-11-17 13:42
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний аравдугаар сард 289 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 буюу 7.8 хувиар өсжээ. Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 удаа буюу 11.6 хувь, хахууль авах гэмт хэрэг тав буюу 8.9 хувиар, […]