Энэ сарын 16-ны Мягмар гаригт Австрийн эмч нар коронавирусын халдварын 14.4 мянга гаруй шинэ тохиолдол илрүүлсэн гэж Европын хэвлэлүүд Лхагва гарагт мэдээлжээ. Энэ нь Австри улсад тахал эхэлснээс хойш тохиож буй хамгийн өндөр үзүүлэлт юм байна.
Өнгөрсөн онд тус улсад нэг өдөрт 9.5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ. Тус улс вакцинжуулалтад хамрагдсан байдлаараа Европын орнуудын дотор хамгийн сүүлд явж байна. Австрийн иргэдийн 65 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагджээ.
Мөн хөрш зэргэлдээ Унгар улсад Лхагва гарагт 10.2 мянган тохиолдол бүртгэгдэж, 178 хүн нас барсан нь энэ оны хавраас хойш тохиож буй өндөр үзүүлэлт болсон байна. Тус улсын хүн амын 40 орчим хувь нь коронавирусын эсрэг вакцины нэг тун ч аваагүй гэж Европын хэвлэлүүд мэдээлж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 8-14-ний долоо хоногт дэлхий даяар COVID-19 халдварын тохиолдол 6 хувиар нэмэгдсэн байна. Европт өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 8%, Америкт мөн 8% -иар өсчээ.