Нийтдээ 3.2 их наяадын активтай Хөгжлийн банкны 42 аж ахуйн нэгжид олгосон 1.8 их наяадын актив эрсдэлд орчихоод байгаа. Дуулианыг дагаад эрсдэлийн менежмент удирдлагатай, эрсдлийн багтай том хэмжээний банк, банкны удирдлагууд анхнаасаа яагаад зээлийн барьцаа найдвартай эсэхийг шалгаад, хөрөнгөө үндэслэлтэй, бодитой үнэлж аваагүй юм бэ гэдэг асуудал хүчтэй яригдаж байна. Үүнийг дагаад Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагын асуудал хөндөгдөж, хуулийн байгууллагууд өнөөдөр (2022.02.18) Хөгжлийн банкны тавын таван захирлын […]