“Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ хуралдаж нэр дэвшигч гишүүдийн нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Тодруулбал, тус комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар томилгоонд оролцож ажил мэргэжил, албан тушаалаа танилцуулав. Дээрх гишүүдийн танилцуулгатай холбогдуулан Ажлын […]