Эх сурвалж: ФБ хаяг Б.Гантөмөр
Энэ хоёр хүний шүүх хурлыг нь хийж ядсаар, хойшлуулж аргацаасаар байтал наад хоёрын чинь ЭРҮҮ ӨВДӨГ ХОЁР НЬ НИЙЛЛЭЭ хөөөш….
Ш.Батхүү дээр эрүүгийн хэрэг үүсгэж байх жил нэгдүгээр ангид орж байсан хүүхэд одоо 12-оо төгсөөд дээд сургуульд ороод оюутан болчихлоо хооё …
Энэ хооронд чинь дэлхий дээр хоёр, гурван ч дайн болоод намжидгаа намжаад хэрэг явдал нь нэг тийш болоод шийдэгдчихлээ … Шинээр хоёр гурван ч улс гүрэн өрх тусгаарлан байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлачихвуу яав …
Түүнээс хойш компьютер, гар утасны хэддүгээр үе нь ч гарчихаваа бүү мэд … Харин энэ хоёр ингэж суусаар бүүр өтлөж дууслаа шүүгч нараа
Ичмээр юмаа нээрээ …
Монголын шүүгч нарт ер нь ичих нүүр гэж юм байна уу?
Өмнөөс нь ичих үхэх шахах юмаа нээрээ хэрэг алга … шүүгч нараа та нар одоо болоошдээ …
Энгийн ардыг бол аль хэдийн, бараг л шүдэнз асаад унтрах хооронд л шүүн таслаад шоронд хадаад хаячихсан байгаашдээ та нар … болилдоо