АНУ-ын Флорида мужийн Орландо хотын оршин суугч эмэгтэй “өсвөр насны төөрсөн охин”-д тусалж байгаад цахим түрийвчнээсээ бараг 4000 ам. доллар алдсан тухай CBS мэдээлжээ. Энэ хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна.
Цэцэрлэгт хүрээлэнд нохойгоо зугаалж явсан Шеннон Фрейзер дээр 12 орчим настай нэгэн өсвөр насны охин дөхөж очжээ. Охин түүнд төөрч, гар утас нь цэнэггүй болсон учраас найзуудтайгаа холбогдож чадахгүй байгаа тухай хэлээд Фрейзерээс утсаараа яриулж өгөхийг гуйсан байна.
Эмэгтэй охинд туслахаар хоёр удаа ч утсаа өгсөн бөгөөд ингэхдээ “хүүхдэд туслах ёстой” гэж бодож байсан талаараа цагдаа нарт ярьсан байна. Өсвөр насны охин чанга яригчаар найз руугаа залгаж, нөхдөө олж чадахгүй байгаагаа ярьжээ. Ердөө хагас метр хүрэхгүй зайд Фрейзерийн зөвшөөрлөөр утсыг нь бариад зогсож байхдаа охин гар утасны график програмууд нээж амжсан байна.
Охиноос салж явсаны дараа банкнаас Шеннон Фрейзерын гар утсанд данснаас нийт 3.8 мянган доллар хасагдсан тухай мэдэгдэл ирсэн бөгөөд Фрейзер тэр даруй зээлийн байгууллагатай холбогдон шалгуулахад, түүний мөнгийг шилжүүлсэн данс өсвөр насны охинтой уулзахаас ердөө хагас цагийн өмнө нээгдсэн болохыг олж мэдсэн байна.
Үүний дараа банк түүний дансанд мөнгийг нь буцааж хийсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал гүйлгээ хийх эрхийг эрхийг хаасан байна. Мөнгөө алдсан эмэгтэй “Энэ хэрэг намайг олон талаар өөрчилсөн. Бид илүү сонор сэрэмжтэй байх ёстой гэж бодож байна. Энэ бол гунигтай түүх” хэмээн өгүүлжээ.