Дөрвөн тонн орчим жинтэй биет сар руу ойртож яваа бөгөөд гуравдугаар сарын 4-нд сартай мөргөлдөнө. Энэ бол 2014 онд хөөргөсөн Хятадын пуужингийн нэг үе шат хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Дөрвөн тонн жинтэй биетийг ажиглах ажиллагаа 2015 оны 3-р сарын 14-нд эхэлжээ. Аризонагийн их сургуулийн Америкийн одон орон судлаачид Catalina Sky Survey хөтөлбөрт хамрагдан, дэлхийд ойртож буй объектуудыг ажиглаж байгаа үүнийг илрүүлсэн бөгөөд биетэд WE0913A гэсэн тэмдэглэгээ хийжээ.
Хожим нь тэд биет нарыг тойрон эргэдэггүй, харин дэлхийг тойрон эргэж байгааг тогтоогдсон бөгөөд үүнийг ямар нэгэн тоног төхөөрөмжийн хэлтэрхий гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Тухайлбал, астероид болон сүүлт оддын тойрог замыг тооцоолох Project Pluto программ хангамжийг хөгжүүлэгч Билл Грэй “НАСА-гийн Сансрын гүн цаг уурын ажиглалтын төв (DSCOVR) хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш хоёр хоногийн дараа WE0913A нь сарны хажуугаар ниссэн тул энэ нь хиймэл дагуулыг сансарт хүргэсэн өргөлтийн хоёр дахь шат гэж эрдэмтэн үзжээ.
Бусад одон орон судлаачид Грэйгийн таамаглалтай санал нэг байна. Хэлтэрхий нь өөрийн гэсэн гэрэлтэй, тохиромжтой цагт гарч ирж, тойрог зам руу шилждэг тухай өгүүлээд пуужинд дэлхийн агаар мандалд буцаж очиход зарцуулагдах хангалттай хэмжээний түлшгүй, Дэлхий-Сарны таталцлын системийг орхих эрчим хүч байхгүй гэж үзжээ.