Хаваржилтын нөхцөл байдал, отор нүүдэл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт зэрэг сэдвээр Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай орны хэмжээнд хаваржилт хэвийн байна. Энэ жил  өмнөх оныхоос малын зүй бус хорогдлын дүнтэй харьцуулбал 285 мянга гаруй толгой малаар буурсан. Улсын хэмжээнд малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 50 орчим хувийг ашигласан . Нийт улсын хэмжээнд өвөлжилт тогтвортой байна. Аймаг сумдын өвс тэжээлийн нөөц 76 хувьтай байна. Өвс тэжээлийн үнэ харьцангуй хямд байна” гэв. Мөн тэрбээр

  • Өвсний үнэ газарзүйн байрлалаас хамааран 2000-5000 төгрөг
  • Ногоо тэжээлийн үнэ 6000 мянган төгрөг
  • байна. Хорголжин тэжээл нэг шуудай нь 29 мянган төгрөг
  • Нэг шуудай хивэг 16500 мянган төгрөг байна

Нийт нутгаар цасны зузаан харьцангуй нэмэгдсэн. Говь-Алтай аймгийн зүүн хэсэг, Баянхонгор аймгийн өмнөд хэсэг Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрээр цасны зузаан харьцангуй бага. Бусад аймгуудын нутаг дэвсгэрээр цас  1-25 см зузаан байна. Цас багатай аймгуудад малын ус хангамжийн байдал хүндрэх төлөвтэй байсан ч хоёрдугаар сард орсон хур тунадас боломжийн хаваржих нөхцөлийг бүрдүүлж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаарх зөвлөгөөнийг  зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд явж ажилласан 12 аймагт  “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилт харьцангуй сайн хэрэгжиж байна. Аймаг, орон нутаг дахь орон нутгийн өөрөө удирдах байгууллуудын оролцоо сайн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2021 оны 11 сараас хойш малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг цугларсан. Гуравдугаар сарын 15-наас төл малын тоо авах ажлыг яам нэгтгэн зохион байгуулна. Мөн малын тараг хүч маш сайн байна. 2021 онд бид өвөлжилт, хаваржилтын өнтэй давах ажлын хүрээнд  ОХУ -аас 80 орчим тонн тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулсан.

Малчид иргэдэд анхааруулахад ирэх гурав, дөрөвдүгээр сард их хэмжээний цас орох, салхи шуурга дэгдэх гэх мэт байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болох эрсдэлтэй байна. Иймээс малчид иргэд өвс тэжээлээ нөөцлөх шаардлагатай. Малын шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой байна.

Дундговь, Өвөрхангай зэрэг аймгууд жилдээ сая гаруй толгой малыг өөр аймгийн нутаг дэвсгэрт өвөлжүүлж хаваржуулах зохион байгуулалттай байсан. Энэ жилийн хувьд гол төлөв аймаг орон нутагт , хилийн зурвас газар малаа өвөлжүүлж хаваржуулах ажил зохион байгуулж байгаа учраас отор нүүдэлтэй холбоотой асуудлууд харьцангуй багассан. Жишээ нь Сүхбаатар аймаг өнгөрсөн жил нийтдээ 360 мянган га талбайг отрын нөөц нутаг байдлаар зохион байгуулсан.

Энэ хүрээнд зургаан аймгийн 37 сумд 1.9 сая га газарт отрын нөөц талбай байгуулах боломжтой гэж тооцоолж байна. Тус газрыг Монгол улсын газрын мэдээллийн санд оруулсан. 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Засгийн газарт 2021, 2022 оны өвөлжилтийн тухай нэгдсэн мэдээллийг танилцуулсан. 2021 онд 67.3 сая толгой тал тоологдсон. Мал аж ахуйн салбарын төлөвлөлт хэрэгжилт бодитой үр дүнтэй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн