06-20-1280x720.jpg

2022-02-21 11:50
Эрдэмтэд далай тэнгисийн биологийн олон янз байдлыг шинэ түвшинд судлаад далайн организмын гуравны хоёр нь бидэнд мэдэгддэггүй бөгөөд хараахан танигдаагүй амьд организмын ихэнх нь далайн гүнд амьдардаг болохыг баталлаа. Биологийн систем зүйн үндэс суурийг 18-р зууны дунд үед Карл Линней тавьснаас хойш эрдэмтэд дэлхий дээр амьдардаг зүйлийн тоог гаргахыг хичээж ирсэн. Гэвч тэдний олон янз байдал, геологийн […]

04-32.jpg

2022-02-21 10:54
Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, материалыг Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Хоёдугаар сарын 15-нд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдэгдэхдээ Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж, одоо дуусч […]

02-36.jpg

2022-02-21 10:32
Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны […]

01-34.jpg

2022-02-21 10:26
МИАТ ТӨХК-ийн хамт олон гадаадын улс орон руу ачаа тээвэр хийх ажил үргэлжилж байна. Тус компаниас мэдээлснээр хоёрдугаар сарын 19-нд JU-1021 агаарын хөлгөөр Бруней улс руу ачаа тээвэрлэж, Бандар Сери Бегаван хотын олон улсын нисэх буудалд амжилттай газарджээ. Өнгөрсөн онд Нидерланд, Африк, Румын улс руу анх удаа ачаа тээвэрлэлт хийж байсан юм.

1552817289_53245795_1955941781140683_975561809371070464_n.jpg

2022-02-21 10:06
Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022” өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно.  23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь тус аймгийн Булган суманд явуулдаг байсан аж. Харин энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болжээ. Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг юм. Энэ […]

сургууль.jpg

2022-02-21 09:58
Улаанбаатар хотын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг Их тойруу болон Яармаг дахь  төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс /2022.2.21/ хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, 21 сургууль 07:45 цагт 15 сургууль 08:15 цагт 23 сургууль 09:00 цагт хичээлээ эхлүүлж байна. Сурагчдын хичээлийн цагийг дээрх байдлаар өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян […]

5e39209755b95.jpeg

2022-02-21 09:55
“Хөх сувд-2022″ буюу “ICE FESTIVAL” 2022 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдах юм. Одоогоор “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг өнгөрсөн амралтын БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын бэлтгэл ажилтай танилцах үеэр орон нутгийн удирдлага хэлж байв. Тодруулбал, 10,000 орчим […]

03-2-1280x853.jpeg

2022-02-21 09:51
Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний зургаан цэг энэ сарын 21-28-ны хооронд ажиллах хуваарьтай байна. Ингэхдээ Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт тус бүр нэг цэг байх бөгөөд 09:00-12:00 цагт ажиллах юм.


2022-02-21 08:40
Эрх баригч МАН-ын Хяналтын ерөнхий хороо баасан гаригт (2022.02.18) хуралдаж, нийгмийн гол сэдэв болж байгаа Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хөгжлийн банкнаас зээл авсан тус намын 10 гаруй гишүүний асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Барилга, […]

00-5.jpg

2022-02-21 08:28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 23, 24-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх уг чуулганы бэлтгэл ажилтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг […]