МИАТ ТӨХК-ийн хамт олон гадаадын улс орон руу ачаа тээвэр хийх ажил үргэлжилж байна. Тус компаниас мэдээлснээр хоёрдугаар сарын 19-нд JU-1021 агаарын хөлгөөр Бруней улс руу ачаа тээвэрлэж, Бандар Сери Бегаван хотын олон улсын нисэх буудалд амжилттай газарджээ. Өнгөрсөн онд Нидерланд, Африк, Румын улс руу анх удаа ачаа тээвэрлэлт хийж байсан юм.