Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газарт орших домогт Сэгс цагаан богд уулын бүсэд уул уурхай ажиллаж байна. “Эрдэнэ Монгол” гэх компанийн Монголын талыг хариуцсан захирлаар Ерөнхийлөгч асан Б.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг юм.
Экс Ерөнхийлөгчийн охины алтыг нь авахаар улайрч байгаа энэ газар нутаг бол дэлхийд ховорсон Мазаалайн орон. Монгол Улсад Мазаалай амьдарч байгааг 1943 онд анх удаа дэлхий нийтэд зарлуулсан бүс нутаг юм. Мөн Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 24 мянган дөрвөлжин км нутагт дэлхийд ховордсон хавтгайн сүрэг 300 бодгалийн хэлбэлзэлтэйгээр нааш, цаашаа нүүдэллэн амьдардаг. Энд 815 хавтгай бий гэж амьтан судлаачид тэмдэглэж ирсэн юм.
Updown сайт “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж буй Баянхонгорын Баян-Өндөр, Шинэжинс сумын малчдын яриаг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа Шинэжинст сумын 2-р багийн малчин Т.Алтангэрэлийн яриаг хүргэж байна.
Малчин Т.Алтангэрэл: Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гэдэг нөхөр энэ уурхайн талаар сум дээр ирж хурал хийсэн. Тэгээд босож ирээд үг хэлж байгаа иргэдийг “Битгий далжиганаад бай, чи наанаа суу” гэж суулгаад байсан. Иргэдийн санал, хүсэлтийг авч байгаа ямар ч юм байхгүй.
Бүрэн тэр компанийн талд байгаа. Ерөөсөө л Коронавирусын халдвар дэгдээд, өвчинтэй байх үед нарийвчилсан үнэлгээ болгож сумын хурлыг хийж байгаа юм. Өвчин ихэссэн байсан учраас хурлын ирц хагас дутуу бүрдсэн.
Хуулийнхаа хүрээнд 14 хоног болсны дараа хурлыг хэлэлцэх байхад тэр “Эрдэнэ Монгол” компанийн нарийвчилсан үнэлгээг хоёрхон хоногт хийсэн. Дарга нар бол сум орон нутагт ямар ч мэдээлэл байхгүй. Дээрээс л хүчээр хийлгэж байгаа. Аймгийн даргыг бол дээрээс нь хатгадаг юм байлгүй.
1 comment
Арайл хэтэрч байгаа бусуу аймгийн даргаа огцруулхуу багабандийн мөнгө нь багадаад байгаа юм байхдаа