Оросын дархлаа судлаач Владимир Болибок COVID-ийн дараах синдром хэрхэн илэрдэг, мөн үүнээс хэрхэн зайлсхийж болох тухай зөвлөмжийг “Вечерний Москва” сонины сайт мэдээлжээ. Энэ синдром эмнэлэг өвчтнийг хүлээж аваагүй, эмч нар өвдөлт, зовиурыг нь үл тоомсорлох эсвэл ачаалал нь ихэдсэн эмнэлгүүдээс эмнэлгийн тусламж авч чадаагүй хүнд хүчтэй илэрч, эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт орох замаар илэрдэг аж.
Гэхдээ үүнээс зайлсхийж болно. Синдромоос зайлсхийхийн тулд “вакцин хийлгэж, COVID-19-ийн халдвар авахгүй байх” шаардлагатайг дархлаа судлаач анхааруулжээ.
Мөн “COVID-ийн дараах синдромд өрсөн хүмүүс мэдээж эмнэлгийн тусламж авах ёстой. Наад зах нь энэ өвчин нь эрүүл мэндэд нэлээд ноцтой хазайлт үүсгэж, хүний амьдралын идэвхи болон амьдралын чанарыг бууруулж, дутуу үхэлд хүргэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна. Ковидийн дараах синдромыг эмчлэх ерөнхий арга гэж байдаггүй учраас энэ нь өвчтөн бүрийн хувьд өөр өөрөөр илэрдэг.
Бүх Оросын Олон нийтийн санал бодлыг судлах төвөөс (ВЦИОМ) утсаар хийсэн судалгаагаар коронавирусаас эдгэрсэн оросуудын дийлэнх нь пост-ковид синдромын шинж тэмдэгтэй байсан нь асуулгад оролцогчдын 80 орчим хувь дээр мэдэгдэж байжээ. Гэвч тэдний зарим нь үүнийг үл тоомсорлон мэргэжилтнүүдээс тусламж хүсээгүй байна.