Оросууд Украин руу довтолж болзошгүй байгаатай тухай барууны хэвлэлүүдийн мэдээлэлтэй холбогдуулан олон мянган украинчууд эх орноо орхин гадаад руу гарсан нь тодорхой болов. Энэ тухай Украины Аялал жуулчлалын хөгжлийн агентлагийн дарга Марьяна Олескив өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, гурав хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 14, 15, 16-нд 135 мянган иргэн Украиныг орхин гарсан байна. Өнгөрсөн онд мөн хугацаанд 70 мянган хүн эх орноо орхин гарч байжээ. Мөн Марьяна Олескив Украины хилийн боомтууд дээр ачаалал үүсээгүй хэмээжээ.