Цагаан ордонд бямба гаригт болсон хэвлэлийн хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден сэтгүүлчдэд хандан “Оросын цэргүүд ирэх долоо хоногт, ойрын өдрүүдэд Украин руу довтлохоор төлөвлөж, зорьж байна гэж үзэх үндэслэл бидэнд бий. Оросын зорилго бол 2.8 сая гэм зэмгүй иргэд амьдардаг Киев халдлагад өртөж магадгүй. Гэхдээ ОХУ Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулах сонголт хийхэд оройтоогүй хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр Москватай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр тохиролцсоныг сануулаад “ОХУ-д дайн, зовлон зүдгүүр биш илүү найдвартай ирээдүйг бий болгох дипломат бодлого барих байх” гэж найдаж байгаа гэсэн байна.
Байден мөн Киев Донбасст дайралт хийхээр бэлтгэж байна гэсэн мэдээллийг үндэслэлгүй, логикгүй мэдэгдэл гэж нэрлээд “Ийм ташаа мэдээлэл нь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдийг нэмэгдүүлж байна гэжээ.
АНУ болон барууны орнууд 2021 оны намраас хойш Украйны хилийн орчимд Оросын цэргийн хүч нэмэгдсээр байгаа тухай мэдээлж байгаа. Тэд Оросыг Украин руу халдан довтлох юм бол хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн ч Москва хөрш улсын эсрэг түрэмгийлэл хийхээр төлөвлөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж буй юм.
Баасан гаригт Луганскаас эрх баригчид өндөр настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Оросын Ростов муж руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх тухай зарлаж, энэ шийдвэрийг Донбасст хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж эхлээд байна.
Эх сурвалж: INTERFAX