davaas.jpg

2017-12-07 16:10
Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг.  Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа […]

011.jpg

2017-12-07 16:06
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайн хэлбэрээр төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо. Тус хуралд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн […]

emnelgud.jpg

2017-12-07 16:03
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр өрхийн эмнэлгийн ажилчдыг шаардлагын хариуд тайлбар хийлээ. Түүний хэлсэнээр өрхийн эмнэлгүүд орон нутгийн нөхөрлөлд багтдаг учираас төрийн албан хаагчдын адил урамшуулалд хамрагддаггүй аж. Иргэдэд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүлмэндийн яамнаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт […]

burgede.jpg

2017-12-07 14:08
Ал-Жазира сайт “Монголын сүүлчийн бүргэдийн анчин” нэвтрүүлгээр Казахуудын бүргэд агнаж сургах уламжлалт ёс заншил бүдгэрч мөхлийн ирмэгт хүрснийг харуулсан байна. Бүргэд агнаж сургах залуус нь сурч хөдөлмөрлөж илүү сайхан амьдрахаар хот суурин газрыг зорих болсноор энэ уламжлалт охидод өвлөгдөн үлджээ. Монголын баруун хойд зүгийн алслагдсан уул, хадтай газарт 60 гаруй бүргэдийг агнаж, сургадаг гэх  мэдээлэл […]

huuhd.jpg

2017-12-07 13:25
Бага насны хүүхдүүдийг буяны үйлд оруулж, цайлна гэх нэрээр хуурч залилсан, эд зүйлсийг нь дээрэмдэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Мөн айлган сүрдүүлж гар утас, бусад эд зүйлсийг нь дээрэмдэх тохиолдол гарч байгаа тул эцэг эх, сургуулийн багш нарыг хараа хяналтаа сайжруулах, бусдын нүдэнд өртөх үнэтэй эд зүйлс хүүхдэдээ авч өгөхгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүллээ. […]

tsagdaa-2.jpg

2017-12-07 12:56
Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 4-нд гарчээ. Энэ хэрэгт холбогдсон дөрвөн хүнийг тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, саатуулсан байна. Гэмт этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн тус аймгийн харьяат Ч, Т, П, Т гэх залуус аж. Талийгаач 43 […]


2017-12-07 12:52
Ихэнх эмэгтэйчүүд гадаад өөгөө далдлахын тулд нүүрээ буддаг. Үүнийг Солонгосын иргэн нэгэн бүсгүй батлахыг оролджээ. Тэрбээр нүүр царайгаа өөгүй тэгш харагдуулж, давуу талаа тодосгосон будалт хийлгэсэн байна. Ингэхдээ нүдээ хэд дахин томруулж, нүүрнийхээ өнгийг сэргээж, хөмсөг, уруулынхаа хэлбэрийг будаж өөрчилжээ. Энэ бүгдийг дараа нүүрнийхээ тал хэсгийг цэвэрлэж, бодит төрхөө харуулсан байна. Эндээ харахад гоо сайхны […]

gantomor.jpg

2017-12-07 11:20
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр  Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-ын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлжээ.  Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг. Түүнийгээ  албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг […]

ovs.jpg

2017-12-07 09:39
Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөллөө. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм. Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин […]

pppp.jpg

2017-12-07 09:00
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн […]