Хугацаа дууссан 51 нэр төрлийн 4663 шил, 92 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгах болжээ. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэрийн 4522 шил архийг улсын орлогод оруулахаар болсон байна. Сонирхуулахад, манай улсад 21 наснаас дээш нэг сая 900 орчим хүн оршин сууж байгаагас нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож байгаа гэсэн судалгааг гаргажээ. Харин насанд хүрэгчдийн 39 хувь нь донтох эмгэгтэй нь тогтоогджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа боловч архины худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байгаад анхаарах шаардлагатай байна гэсэн юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин