Нийгэм

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоог онлайнаар төлөх нөхцөл бүрдлээ

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайн хэлбэрээр төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо.

ef9bff0213816bc11b31438c9d189a28 Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоог онлайнаар төлөх нөхцөл бүрдлээ

Тус хуралд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцов.

SMARTCAR.MN  тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем нь одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэсэн гурван үйлчилгээг авахаар болоод байгаа юм. Харин үүнийг цааш хэрхэн хөгжүүлэх, онлайнаар татвар төлсөн тохиолдолд гурвалжин тэмдэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар ямар зохицуулалт хийх талаар харилцан санал солилцлоо.

28b03d9a93268720071e373547cba7d4 Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоог онлайнаар төлөх нөхцөл бүрдлээ

Одоогийн байдлаар Монгол банкны E-Commerse үйлчилгээг ашиглан төлбөр төлөлт хийгдэж байна. Энэхүү цахим систем нь үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болж байгаа бөгөөд цааш нь өргөжүүлж хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрт шилжүүлэх бүрэн боломжтой болсон талаар төлөөллүүд онцлон хэллээ.

a83319e32dbd598875d6c143f95943a4 Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоог онлайнаар төлөх нөхцөл бүрдлээ

SMARTCAR.MN  цахим систем бэлэн болсон бөгөөд олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг тун удахгүй хийхээр  төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close